| | USD/MNT 0₮

Г.Загдаад холбогдох шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа,  түүний эхнэр Г.Амарсайхан нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр  болсон ч шүүх хуралдаан дуусаагүй учир ийнхүү өнөөдөр үргэлжилж байна. 

Шүүгдэгч Г.Загдаа нь өчигдөр шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан ч шүүхээс хүсэлтийг хүлээн аваагүй хурал үргэлжилсэн юм. 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Загдааг бусдыг удаа дараа хүчирхийлсэн, эхнэртэйгээ нийлэн хууль сахиулагчийн ажилд саад учруулсан хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн юм.

Хэргийг эргэн сануулахад, тус төвд амьдарч байсан иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. 

Г.Загдаад холбогдох шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.