| | USD/MNT 0₮

Ш.Батхүү Дээд шүүхэд гаргасан гомдлоо буцаажээ

АТГ-аас "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан хэрэгт "Жаст"-ын Ш.Батхүү нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Мөрдөн байцаалтын явцад "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэргийг тусгаарлаж, шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэгвэл Улсын Дээд шүүхэд өнөөдөр Ш.Батхүүд холбогдох хэргийг шүүх хурал болох байсан.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 240 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 519 дүгээр магадлалтай, Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох 190 хавтас хэргийн мөрдөн байцаалтад буцаах таван үндэслэлээс Ш.Батхүү хоёрыг нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн өнгөрсөн зургадугаар сард Дээд шүүхэд гомдол гаргасан юм.

Гэвч шүүх хурал дөрвөн сарын дараа ийнхүү товлогдоход тэрбээр гомдлоо татаж авчээ. Тодруулбал Ш.Батхүү өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 04-ний өдөр хуулийн хүрээнд Дээд шүүхэд гаргасан гомдлоо буцаажээ. Ийнхүү өнөөдөр Дээд шүүхээр түүний гомдлыг хэлэлцсэнгүй. Өөрөөр хэлбэл, гомдлоосоо татгалзахаар шүүх хэргийг хэлэлцэхгүй гэсэн хуулийн заалттай юм байна. 

 

О.Гал 

 

Мөрдөн байцаалтын явцад "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэргийг тусгаарлаж, шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэгвэл Улсын Дээд шүүхэд өнөөдөр Ш.Батхүүд холбогдох хэргийг шүүх хурал болох байсан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.