| | USD/MNT 0₮

30 гаруй нутаг нэгтнээрээ хар тамхи зөөлгөж золиосолсон Б.Хулан эх орондоо ял эдэлж байна

Хар тамхи тээвэрлэж, борлуулдаг гадаадын мафийнхантай сүлбэлдэж, эх орон нэгтнүүдээ, төрсөн дүүгээ, эхнэрийнх нь хамт золиосолсон Баянжаргалын Хулан, Халиун нарыг хууль сахиулах байгууллагынхан эх оронд нь авчрах талаар нэг хэсэг хөөцөлдөж байгаад сураг алдарсан. Учир нь Б.Хулан нь Малайз дахь гэртээ 75 кг герион хадгалж байгаад тус улсын хууль сахиулах байгууллагынханд баригдаж, эх орон нэгт оюутныг золиослохыг завдсан билээ. Түүнд Малайзын шүүхээс 11 жил хорих ял оноосон бөгөөд өдгөө тэнд хоригдож буй юм.

Харин Б.Хуланг Африкийн нэгэн орны харьяат, тухайн бүс нутгийнхаа хар тамхи, мансууруулах бодисын гэмт бүлэглэлд харьяалагддаг хүнтэй гэр бүл болж, барааг нь борлуулах, тээвэрлэх ажиллагаанд хамтран оролцон, монгол иргэдийг элсүүлэн золиосолсон хэмээн манай хууль сахиулагчид эрэн сурвалжилж байсан. Дээрх хоёр хүн “Өндөр цалинтай, хүүхэд асрагчийн ажилд зуучилна” хэмээн хүмүүсийг элсүүлж, харьд очмогц нь мансууруулах бодис залгиж зөөхийг санал болгодог байсан гэдэг. Б.Хулан, Б.Халиун нарын золиос болсон 30 гаруй хүн Монголынхоо цагдаад 6-7 жилийн өмнө байцаагдаж байсан бол гадаадын хууль хяналтын байгууллагад мөн тооны хүн шалгуулж, эхнээсээ ялын дээд хэмжээ, бүх насаараа хорих ял сонссон байв. Түүгээр ч зогсохгүй амиа алдсан хүн ч бий.

Тэгвэл Б.Хулан эх орондоо ирж, ял эдэлж буйг эх сурвалжууд батлав. Гэхдээ мансууруулах бодистой холбоотой хэрэгт бус, бусдыг залилан мэхэлж, мөнгө угаасан үндэслэлээр долоон жил хорих ял эдэлж байна. Тэрбээр Нигерийн иргэн Эжикэмэ Чимэзиэ Жоны хамт 2018 оны тавдугаар сард Монголд ирсэн бөгөөд мөнгө угаасан хэрэгт холбогдсон талаар нь бид хэдхэн хоногийн өмнө дэлгэрэнгүй мэдээлсэн билээ.

Хар тамхи тээвэрлэж, борлуулдаг гадаадын мафийнхантай сүлбэлдэж, эх орон нэгтнүүдээ, төрсөн дүүгээ, эхнэрийнх нь хамт золиосолсон Баянжаргалын Хулан, Халиун нарыг хууль сахиулах байгууллагынхан эх оронд нь авчрах талаар нэг хэсэг хөөцөлдөж байгаад сураг алдарсан. Учир нь Б.Хулан нь Малайз дахь гэртээ 75 кг герион хадгалж байгаад тус улсын хууль сахиулах байгууллагынханд баригдаж, эх орон нэгт оюутныг золиослохыг завдсан билээ. Түүнд Малайзын шүүхээс 11 жил хорих ял оноосон бөгөөд өдгөө тэнд хоригдож буй юм.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.