| | USD/MNT 0₮

Ардчилсан нам энэ сарын 16-нд даргаа сонгоно

Ардчилсан намын их хурал энэ сарын 16-нд буюу ирэх даваа гарагт товлогдсон байна. Уг хурлаар намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, намын даргаа сонгоно.
 
УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүн гарахад намын дарга С.Эрдэнэ ялагдлаа хүлээж, ажлаа Ц.Туваанд хүлээлгэн өгсөн. Одоогоор тус намын даргын түр орлон гүйцэтгэгчээр Ц.Туваан ажиллаж байгаа юм. Их хурлын тов зарлагдсантай холбогдуулан энэ өдрүүдэд намын даргад өрсөлдөх хүмүүс намдаа хүсэлтээ уламжилж байгаа аж.
 
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар намын даргад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ШИНЭ намын дэд дарга Л.Болд, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл, Н.Тэгшбаяр, Х.Тэмүүжин нар нэр дэвшихээр хүсэлтээ хүргүүлээд байгаа аж. Харин намын Ерөнхий нарийн бичгийн даргаар П.Нүрзэдийг сонгоно гэсэн мэдээлэл байна. 

Ардчилсан намын их хурал энэ сарын 16-нд буюу ирэх даваа гарагт товлогдсон байна. Уг хурлаар намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, намын даргаа сонгоно.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.