| | USD/MNT 0₮

Шилэн данс:ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан та ямар шалгаруураар таван сая төгрөг иргэдэд тарааснаа тайлбарлана уу

Шилэн дансанд иргэдийн зүгээс хийж байгаа хяналт шалгалт үргэлжилсэн хэвээрээ байна. Шилэн Цогоо энэ удаад Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг "онилсон" байна.

Тус салбарын сайд З.Мэндсайханы хийсэн гүйлгээ болон гэрээний санхүүжилт тодорхой бус бүрхэг байдалтай байна. Тухайлбал, таван хүн тус бүрт таван сая төгрөгийн шилжүүлэг хийжээ. Ямар шалгаруураар ямар хүмүүст 5 сая төгрөг тус бүр өгсөн нь их "но"-той харагдана. Учир нь ХХААХҮ-ийн сайдын А-231 тоот тушаал яамны вэб сайт дахь сайдын тушаалын жагсаалтад байхгүй байгаа нь хардлага төрүүлж байгаа юм. 

Мөн санхүүжилт хийгдсэн гэрээний утга тодорхойгүй байгаад Шилэн Цогоо шүүмжлэлтэй хандсан байна. Тиймээс гэрээний утгаа тодорхой болгох, гүйлгээгээ  харуулах, эсвэл гүйлгээний утгаа дэлгэрэнгүй харуулахыг шаардсан байгаа юм.

Төсвийн мөнгийг ил тод захиран зарцуулах үүрэгтэй. Тиймээс салбарын сайд З.Мэндсайхан та тодорхойгүй зардлуудынхаа утгыг тодорхой болгох шаардлагыг биелүүлж олон нийтэд мэдээлэл хийх ёстой бусуу. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан та ямар шалгаруураар таван сая төгрөг иргэдэд тарааснаа тайлбарлана уу
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.