| | USD/MNT 0₮

Хүчингийн хэргээр шүүгдэж байгаа Г.Загдаа завсарлага авчээ

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг эхнэр Г.Амарсайханы хамт шүүх хурал өнөө өглөө 10.00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийг шүүх анхан шатны шүүхэд эхэлсэн билээ.

Тэгвэл шүүгдэгч Г.Загдаа 13.00 цаг хүртэл завсарлага авсан байгаа юм байна. Тэрбээр "Хохирогчийн өмгөөлөгч нар ирсэн байна. Гэвч хохирогч гэж алга. Гэрчүүд алга. Надад зодуулсан гэх цагдаа ирээгүй байна. Нотлогдохгүй байгаа баримтаар шүүх яллах гээд байна. 

Би хоригдохгүй, хорих ял авах хэрэг хийгээгүй. Нийгмийн сүлжээгээр намайг нулимж байна. Элдвээр хэлж байна, хамаагүй хүний амьдрал баялаг шүү. Заавал гэмт хэрэгтэн болгох гээд зүтгээд байна. Хүчиндсэн гэх нотлох баримт байхгүй.Дөрвөн мeтр урт, 26 см өргөнтэй усны суваг дотор хүн хүчиндэж болдог юм уу. Тиймээс шүүх хурлыг хаалттай биш нээлттэй хиймээр байна " гэлээ. 

Г.Загдаа: Би хоригдохгүй, хорих ял авах хэрэг хийгээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.