| | USD/MNT 0₮

АТГ-ын дэд дарга, комиссар Ж.Батсайханыг эцсийн замд нь үдлээ

АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан энэ сарын 5-ны өдөр өвчний улмаас таалал төгссөн. Түүнийг өнөөдөр СТӨ-нөөс эцсийн замд нь үдлээ. Түүнтэй салах ёс гүйцэтгэхэд АТГ-ынхан хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хүндэтгэл үзүүлсэн юм. 

Жанжаагийн Батсайхан нь Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийг 1987 онд төгсөж, 199 7 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Мөн 1999-2000 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг Дотоод явдлын яамны менежер чиглэлээр, 2002-2006 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг Дотоод явдлын яамны их дээд сургуулиудын сургагч мэргэжлээр тус тус төгссөн. 2006 онд тус сургуульдаа хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалжээ.

Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг байна. 

Тэрээр төрийн албанд нийт 22 жил ажиллажээ. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын тусгай тасагт 9 жил, Тагнуулын ерөнхий газрын 6 дугаар газарт 2 жил, Авлигатай тэмцэх газарт 9 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус ажиллаж байжээ.

1990 оноос улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн даргаар, 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан. Харин АТГ-ын дэд даргаар 2019 оны тавдугаар сард томилогдсон билээ.

Жанжаагийн Батсайхан нь Монгол төрийн итгэн томилсон өндөр хариуцлагатай албыг нэр төртэй гүйцэтгэж, өөрийн эрдэм мэдлэг, авъяас чадлаа бүрэн зориулсан, төрийн тусгай байгууллагуудын түүхэнд мөнхөд дурсагдах дайчин гавьяат үйлстэн билээ.
 
Эх нутгийнхаа зөөлөн хөрсөнд эгнэгт мөнх нойрсог. Элгэн садандаа эргэн төрж, нийгмийн сайн сайxны төлөө энэ насны амьдралаа зориулан зүтгэсэн эx орныxоо цэцэглэн xөгжиxийг xарж баxарxаарай. Ум маани бадми хум. 

 

АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан энэ сарын 5-ны өдөр өвчний улмаас таалал төгссөн. Түүнийг өнөөдөр СТӨ-нөөс эцсийн замд нь үдлээ. Түүнтэй салах ёс гүйцэтгэхэд АТГ-ынхан хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хүндэтгэл үзүүлсэн юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.