| | USD/MNT 0₮

Найзтайгаа уулзахаар гарсан эмэгтэйн цогцсыг Идэрийн голоос олжээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн харьяат иргэн А /22 настай, эмэгтэй/ энэ сарын 3-ны өдрийн 17:00 цагийн орчим найзтайгаа уулзахаар гэрээсээ гараад сураггүй болжээ.

Улмаар бүсгүйн алга болсон тухай дуудлагыг гурав хоногийн дараа тус сумын Цагдаагийн хэлтэст өгсөн байна.

Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 10:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:00 цагт “Идэр”-ийн голын уснаас /гэрээс нь 1 км-ын зайтай, 1 метрийн гүнээс/ А-н цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Найзтайгаа уулзахаар гарсан эмэгтэйн цогцсыг Идэрийн голоос олжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.