| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Гурван хоногийн хугацаанд 12 хүнээс халдвар илэрлээ, дөрвөн хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын халдварын байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн гурав хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 1816 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс Covid-19  илэрсэн байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Сүүлийн 3 хоногт 12 хүнд халдвар илэрлээ. Сөүлээс ирсэн таван хүнд халдвар илэрсэн. Мөн Энэтхэг улсаас ирсэн нэг хүний давтан шинжилгээнд, Алтанбулаг боомтоор орж ирсэн гадны иргэнд халдвар илэрсэн. Халдвартай орос жолоочийг буцаасан.

Энэ сарын 8-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр тир тээврийн жолоочид халдвар илэрлээ. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн гурван жолоочийн давтан шинжилгээнд халдвар илэрсэн. Гурвуулаа Монгол Улсын иргэн байна. Хиагт болон хилийн цаана их анхаарал татаж, хяналт хийгдэхгүй байна. Тэгэхээр бидэнд эрсдэл дагуулж ирээд байна.

Хилийн цаана хяналт алга гэж үзэж байна. 

Мөн Замын-Үүд боомтоор орж ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ хийсэн. 118 эмч ажилтнуудад халдвар хийхэд халдвар илрээгүй. ХӨСҮТ-д халдвартай сувилагчтай нэг баг болж ажилласан таван эмчээс шинжилгээ авахад халдвар илрээгүй. Дараагийн давтан шинжилгээгээр ажиглан үргэлжлүүлэн хяналт хийнэ. Сайн дураараар шинжилгээ өгсөн 56 хүнд халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор 7 хүнд халдвар илрээгүй. 

Дөрвөн хүн эдгэрч дараагийн шат руу шилжсэн. Гурав нь Монгол, нэг Орос жолооч байна. Нийт батлагдсан тохиолдол 368 болсон. Эдгэрэлтийн явцыг тооцвол 88 хувьтай байна. Өнгөрсөн хугацаанд хоёр хүнийг ОХУ-руу буцаасан байна. Өнөөдрийн байдлаар 49 хүн эмчлүүлж байгаагаас нэгийнх нь биеийн байдал хүнд байна. Долоон хүн хүндэвтэр байна" гэлээ. 

үүлийн 3 хоногт 12 хүнд халдвар илэрлээ. Сөүлээс ирсэн таван хүнд халдвар илэрсэн. Мөн Энэтхэг улсаас ирсэн нэг хүний давтан шинжилгээнд, Алтанбулаг боомтоор орж ирсэн гадны иргэнд халдвар илэрсэн. Халдвартай орос жолоочийг буцаасан.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.