| | USD/MNT 0₮

Үндэсний статистикийн хорооны даргад Ц.Цогзолмааг дэмжжээ

УИХ-ын сонгуулийн дараа Үндэсний Статистикийн хорооны даргаар ажиллаж байсан А.Ариунзаяа Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдаар томилогдсон билээ. Үүнтэй холбогдуулан Үндэсний Статистикийн Хорооны даргыг нөхөн томилох шаардлага үүссэн юм.
 
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмааг Үндэсний Статистикийн Хорооны даргаар санал болгохоор шийдвэрлэсэн аж.
 
Уг шийдвэрийг МАН-ын удирдлага ч дэмжин, санал нэгджээ. Ц.Цогзолмаагийн хувьд өнгөрсөн жилийн сонгуулиар төрсөн нутаг Ховд аймагтаа нэр дэвшээд унасан юм. Ийнхүү одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа түүнийг намынхан нь ҮСХ-ны дарга болгохоор зүтгүүлж буй нь энэ аж. 
 
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмааг Үндэсний Статистикийн Хорооны даргаар санал болгохоор шийдвэрлэсэн аж.
Эдийн засаг

Сэтгэгдэл (48)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.