| | USD/MNT 0₮

УОК:Тусгаарлалтын 21 хоногийг багасгахгүй байх шалтгаан

 
Сүүлийн үед Коронавирусын халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Өчигдөр гэхэд таван хүнээс илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Учир нь тэдгээр иргэд тусгаарлалтад байсан бөгөөд 19 дэх хоног дээрээ халдвар илэрсэн байгаа юм.
 
Тиймээс тусгаарлалтын хугацааг 21 хоног биш 14 хоног байлгах ёстой гэж олон нийт шүүмжлээд байгаа нь буруу юм. УОК-иос тусгаарлалтын хугацааг 21 хоногоор нь байлгах шаардлагатай гэж үздэг.
 
Тухайлбал, 10 сарын 19-нд Сөүлээс ирсэн чартерын давтан шинжилгээнээс 4 хүнд Covid19 илэрлээ. / 19 дэх хоног дээрээ/ 
 
11 сарын 7-нд Алтанбулагаар орж ирсэн ОХУ-ын иргэнд /жолооч/ халдвар илэрснийг буцаасан. Батлагдсан 362 тохиолдлоос 317 ( 88% )-г эмчилж, 43 хүнийг эмчилж байна. ( 2 хүнийг нутаг буцаасан.)
 
Халдвар тархах 3 том эрсдэл байгааг УОК-ын дарга, шадар сайд Я.Содбаатар олон нийтэд удаа дараа хэлж, маскаа зүүж, гараа байнга ариутгаж байхыг хэлсэн.
МАСКАА ЗҮҮЖ, ГАРАА УГААЯ аян ч үргэлжилж буй. 
 
Хэдий хил дотроо цар тахал алдаж бусад 100 гаруй улс шиг хөл хорио тогтоогоогүй ч нөхцөл байдал хүндэрвэл халдварын хүрээг газар авахуулахгүй байх арга зам бол маск, хувийн сахилга бат, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг хэрэгжүүлэх юм.
 
Тиймээс иргэн бүр маскаа зүүж, гараа ариутгая.
Хэдий хил дотроо цар тахал алдаж бусад 100 гаруй улс шиг хөл хорио тогтоогоогүй ч нөхцөл байдал хүндэрвэл халдварын хүрээг газар авахуулахгүй байх арга зам бол маск, хувийн сахилга бат, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг хэрэгжүүлэх юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.