| | USD/MNT 0₮

Өнөөдөр Бурхан багш эхийнхээ ачийг хариулсан өдөр тохиолоо

 
Өнөөдөр Бурхан багшийн их дүйчэн өдөр буюу эхийн ачийг хариулсан өдөр тохиож байна. Бурхан багш өөрийг нь төрүүлээд 7 хоногийн дараа өөд болж, 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 41 насандаа 33 тэнгэрийн оронд морилж очоод ээждээ болон бусад тэнгэрүүдэд 3 сарын турш дээдийн ном номлон гэгээрэлд хөтлөж ачийг нь хариулаад намрын сүүл сарын билгийн тооллын 22-нд тэнгэрийн орноос Замба тивд бууж ирсэн хэмээдэг.
 
Энэхүү намрын сүүл сарын 22-ны өдрийг 3000 гаруй жилийн хугацаанд дэлхийн Буддистууд "ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛАХ ДҮЙЧЭН ӨДӨР" хэмээн тэмдэглэсээр ирсэн түүхтэй.
 
Эл дүйчэн өдрөөр Монголчууд эрт дээр үеэсээ эцэг эхийн ачийг санан дурсаж, эцэг эхдээ шүтэж буян хураадаг, эцэг эхээ баярлуулан баясгадаг, ээж аавын энгүй их ачийг хариулахын тухайд тэгчэн сожон сахил сахидаг уламжлалтай.
 
Хэрэв зээ ижий аав нь мөнх бусыг үзүүлсэн бол энэхүү дүйчэн өдөр хойтын буянд сайтар шамдаарай. Эх үрийн барилдлагатай тул хойноос хийсэн буян нь ижий аав, өвөг дээлэст тань амар амгалан болон очих нь гарцаагүй хэмээн итгэнэ. Эх болсон зургаан зүйл хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан тэгш дүүрэн болтугай. 
Бурхан багш өөрийг нь төрүүлээд 7 хоногийн дараа өөд болж, 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 41 насандаа 33 тэнгэрийн оронд морилж очоод ээждээ болон бусад тэнгэрүүдэд 3 сарын турш дээдийн ном номлон гэгээрэлд хөтлөж ачийг нь хариулаад намрын сүүл сарын билгийн тооллын 22-нд тэнгэрийн орноос Замба тивд бууж ирсэн хэмээдэг
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.