| | USD/MNT 0₮

Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Н.Батсүмбэрэлийг томиллоо

Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Нацагдоржийн Батсүмбэрэлийг дүүргийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэн Нийслэлийн Засаг даргад нэрийг нь уламжилсан.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Нацагдоржийн Батсүмбэрэлийг томилсон батламжийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан гардуулан өгөв.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу орон нутгийн өөрөө удирдах байгууллага Засаг даргаа шинээр томилж байна. Бидэнд ирэх жилүүдэд хийх ажлуудаа төлөвлөн батлуулах цаг үе тулгарч байна. Дэлхий нийтийг цочроосон цар тахлын хүнд үе, өвөлжилтийн амаргүй ажлууд биднийг хүлээж байна. Дүүргийнхээ иргэдийн өмнө хүлээсэн үүрэг, хийж хэрэгжүүлэх ажлаа бодит болгохоор зогсолтгүй ажиллах ёстой. Хууль, шударга ёсыг дээдэлж ажиллах ёстой. Аливаа үйлд шударга байх ёстой. Төрийнхөө хууль тогтоомжинд захирагдаж ажиллах ёстой. Маргаашнаас эхлээд НОБГ-аас өгсөн үүрэг даалгаварын дагуу ажиллах ёстой ” гэдгээ илэрхийллээ.

 
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Н.Батсүмбэрэлийг томиллоо
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.