| | USD/MNT 0₮

МҮОНРТ-ээс 20 сая төгрөгийг Б.Галаарид МСНЭ рүү шилжүүлэн авчээ

МҮОНРТ-ийн хамт олон болон Үйлдвэрчний эвлэлийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийж Үндэсний зөвлөлийг огцрохыг шаардаж, баримт дэлгэлээ. Нэр бүхий долоон хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж хариуцлага тооцохыг шаардаж байна.

Тодруулбал, 2015 онд Утга зохиолын чиглэлээр ТББ-аас саналаар ҮЗ-ийн гишүүн болсон Б.Галаарид /МНСЭ-ийн ерөнхийлөгч асан/ Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдсоныхоо дараахан МҮОНРТ-ээс 20 сая төгрөгийг МНСЭ рүүгээ шилжүүлэн авсныг ашиг сонирхлын зөрчилтэйд тооцож хариуцлага тооцохыг шаардав.

Мөн Б.Галаарид гишүүний эхнэрийн "Уран гоёл урлан" ХХК-ний урладаг бүтээгдэхүүнүүд барааны шошготойгоо МҮОНРТ-ийн Тайз зураг чимэглэлийн албанд нийлүүлэгддэгийг эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн үзэж буруутгаж байгаа юм байна. Тэрбээр МНСЭ гэсэн ТББ-тай юм байна. 

ШУУД ҮЗЭХ: 

 

Тодруулбал, 2015 онд Утга зохиолын чиглэлээр ТББ-аас саналаар ҮЗ-ийн гишүүн болсон Б.Галаарид /МНСЭ-ийн ерөнхийлөгч асан/ Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдсоныхоо дараахан МҮОНРТ-ээс 20 сая төгрөгийг МНСЭ рүүгээ шилжүүлэн авсан.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.