| | USD/MNT 0₮

Дарханы замыг түр хугацаагаар нээлээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар авто замын барилга, засварын ажил түр зогсож байгаатай холбогдуулан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар нээлээ.

Тодруулбал, ирэх оны авто замын барилга, засварын ажил эхлэх хүртэл түр хугацаагаар нээж байгаа нь энэ юм.

Авто замын зарим хэсэгт асфальтбетон хучилтгүй байгаа тул тээврийн хэрэгслийг хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, шороон далангаар зорчих үед үзэгдэх орчин хязгаарлагдах чулуу үсрэх эрсдэлтэй тул тээврийн хэрэгсэл хоорондын аюулгүйн зайг баримтлахыг ТЦА болон Зам тээврийн хөгжлийн төвөөс анхааруулж байна.

ШУУД ҮЗЭХ:

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар авто замын барилга, засварын ажил түр зогсож байгаатай холбогдуулан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар нээлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.