| | USD/MNT 0₮

Дээд шүүх өнөөдөр Б.Махбалд холбогдох хэргийг шүүнэ

Хүний амь нас хөнөөсөн хэргээр давж заалдах шатны шүүхээс шүүхээс 11 жилийн ял авсан ЗТХЯ-ын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимд өнөөдөр хэлэлцэнэ.

Түүний өмгөөлөгч М.Цэрэнбат, Б.Ганболд нар анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүлээн зөвшөөрөлгүй, Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байна. Мөн хохирогч талийгаачийн эхнэр У.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нар  шүүхээс Б.Махбалд оноосон ялыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ. 

Эргэн сануулбал, Б.Махбалд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны тавдугаар сард хянан хэлэлцсэн. Шүүх бүрэлдэхүүн түүнд Эрүүгийн хуулийн 10.1-2.1 дэх хэсэгт заасан харгис хэрцгийгээр хүний амь нас хөнөөсөн гэм буруутайд тооцож, хаалттай дэглэмд 13 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Махбалд оноосон ялыг 11 жил болгож бууруулсан билээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.