| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:ХӨСҮТ-ийн сувилагчаас коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдөр коронавирусийн дөрвөн тохиолдол нэмэгдсэн байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 1068 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс вирус илэрлээ.

Тодруулбал,  Алтанбулаг боомтоор орж ирсэн Беларусь улсын 30 болон 48 настай тээврийн хоёр жолоочоос, аравдугаар сарын 20-нд Энэтхэг улсаас ирсэн 19 настай нэг хүний давтан шинжилгээнээс covid-19 илэрсэн байна.

Мөн халдвартай өвчтнүүдэд үйлчилж байсан нэг сувилагчаас коронавирус илэрлээ. ХӨСҮТ-ийн эмч, сувилагчид халдварын голомтод 14 хоног орж ажилладаг. Тэднээс өдөр болгон хяналтын шинжилгээ авдаг. Тэд ээлжээ дуусгаад 14 хоног ажиглалт, хяналтад гээд нийтдээ 28 хоногийн дараа гэртээ очдог байна. Энэ удаа халдварын голомтод ажиллаж буй сувилагчийн 12 дахь өдрийн хяналтын шинжилгээнд вирус илэрсэн. Одоо ажлын баг хамт олныг хяналтад авч, шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 356 болж, үүнээс 314 хүн буюу 68 хувь нь эдгэрчээ. Нийт 310 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Гэрийн ажиглалтад гурван хүн, сувилалд нэг хүн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 41 хүн эмчлүүлж буй ажээ. Тэдний 37 нь хөнгөн, дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Одоо ХӨСҮТ-д 66 хүн ажиглалт тандалтад байгаа" гэлээ. 

Ийнхүү дотоодоос халдвар илэрсэн анхны тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс хүн бүрийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар хамгаалж, гараа ариутгаж, маскаа зүүж байхыг анхааруулсаар байна. 

Мөн халдвартай өвчтнүүдэд үйлчилж байсан нэг сувилагчаас коронавирус илэрлээ. ХӨСҮТ-ийн эмч, сувилагчид халдварын голомтод 14 хоног орж ажилладаг. Тэднээс өдөр болгон хяналтын шинжилгээ авдаг. Тэд ээлжээ дуусгаад 14 хоног ажиглалт, хяналтад гээд нийтдээ 28 хоногийн дараа гэртээ очдог байна. Энэ удаа халдварын голомтод ажиллаж буй сувилагчийн 12 дахь өдрийн хяналтын шинжилгээнд вирус илэрсэн. Одоо ажлын баг хамт олныг хяналтад авч, шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.