| | USD/MNT 0₮

АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан нас баржээ

АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан өчигдөр орой нас баржээ.  Тэрээр элэгний хорт хавдар гэсэн оношоор удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад, ийнхүү өчигдөр нас барсан байна.

Тэрээр 2019 оны тавдугаар сард АТГ-ын дэд даргаар томилогдож байсан юм.

Ж.Батсайхан нь Төв аймгийн Жаргалант сумын дунд сургууль,  Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн, ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.

2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга, 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байгаад 2019 оны тувдагуур сард АТГ-ын дэд даргаар томилогдсон нэгэн байв. 

АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан өчигдөр орой нас баржээ. Тэрээр элэгний хорт хавдар гэсэн оношоор удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад, ийнхүү өчигдөр таалал төгссөн байна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.