| | USD/MNT 0₮
Олон улсад 44 мянган ам.доллараар худалдаалагддаг сургуулийн шар автобусыг манай эрх мэдэлтнүүд 130 мянган ам.доллараар худалдан авах тендер зарласан нь тухайн үед нийгмийг шуугиулж байв. Тэгвэл энэхүү асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайхан, "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци"-ийн гүйцэтгэх захирал асан Ж.Билэгсайхан, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, "Моннис групп"-ийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ямар ч тедер зарлалгүйгээр худалдан авах ажиллагаа явуулсан нь улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллүүдээр цацагдсан юм. Тэгвэл бид энэ талаар АТГ-аас тодруулахад "Сургуулийн хүүхдийн автобусны асуудлаар хэрэг нээн шалгаж байна. Мөрдөн байцаалтын шатанд явж байгаа тул үүнээс илүүг хэлэх боломжгүй" гэсэн хариуг өгсөн юм. Үүгээр ч зогсохгүй БНХАУ-аас концессийн гэрээгээр худалдан авч буй цахилгаан автобусны урьдчилгаа төлбөр болох 21 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөв болон Хөгжлийн банкнаас тендер зарлахгүйгээр хийхээр төлөвлөсөн гэх мэт гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэлд дээрх хүмүүсийг АТГ-аас шалгаж эхлээд байгаа гэнэ.
Хэргийг дахин сануулбал, нийтийн тээврийн парк шинэчлэлд энэ жилдээ багтааж 10 ширхэг хоёр давхар автобус, 36 энгийн цахилгаан автобус, 200 ширхэг хүүхдийн сургуулийн автобус багтаахаар амлаад байсан. Үнийн хувьд "Хоёр давхар болон бусад цахилгаан автобусуудаа БНХАУ-ын хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр авч байгаа. Тодруулбал, урьдчилгаа 20 хувийг нийслэлийн төсвөөр, 80 хувийг нь МУХБ-ны DBM Leasing болон БНХАУ-ын хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрээр авч байна. Цахилгаан автобусны нэг бүрийг 200 мянган ам.доллараар, сургуулийн автобусыг 130 мянган ам.доллаар худалдан авч байна” хэмээн нийслэлийн албан тушаалтнууд онцолсон. Өөрөөр хэлбэл, хүүхдийн автобус нь 54 хүний суудалтай ба тус бүрийн үнэ 130 мянган ам.доллар аж. Хэдхэн өдрийн өмнө л гэхэд нийслэлийн Боловсролын газарт 650 мянган ам.долларын үнэ бүхий таван ширхэг хүүхдийн автобус хүлээлгэж өгөх арга хэмжээ болсон.
Гэтэл тус автобус нь олон улсад 44,980 ам.доллараар худалдагддаг болохыг экспертүүдээс гадна энгийн иргэд ч хэлсээр байсан. Тухайлбал, гадаадаас өндөр үнэтэй 1450 автобус оруулж ирэх гэж байгаад монгол инженерүүд бухимдалтай байгааг нэг бус удаа илэрхийлж байсан. Тэдний хэлж буйгаар “Сити павлик транспорт корперэйшн” ХХК-ийн захиалгаар 1200 цахилгаан автобус, сургуулийн хүүхдийн 250 автобус авах концессын гэрээг БНХАУ-ын “Ying Long” компанитай байгуулж, автобусыг Монголд оруулж ирэх гэж байгаа нь манай улсад 322.9 сая ам.доллар буюу 936.4 тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол учруулна” гэсэн юм.
Олон улсад 40-70 мянган ам.доллараар худалдаалагддаг сургуулийн шар автобусыг манай эрх мэдэлтнүүд 130 мянган ам.доллараар худалдан авах тендер зарласан нь тухайн үед нийгмийг шуугиулж байв.