| | USD/MNT 0₮

Б.Сүндэръяагийн хойд аав О.Тамирт анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ял оноожээ

Иргэн Б.Сүндэръяа буюу Сүнээ гэх бүсгүйтэй холбоотой мэдээлэл нийгмийн сүлжээнд гарч байх үеэс түүний хойд аав О.Тамирын талаарх мэдээлэл мөн ил болж эхэлсэн билээ. Тодруулбал, О.Тамир нь Сүнээг болон түүний ээжийг хутгалсан хэргээр Баянзүрх дүүргийн цагдаад шалгуулж байгаа талаарх мэдээлэл гарсан юм. 

Тэгвэл уг хэргийг шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Б.Сүнээгийн хойд аав болох О.Тамирт 12.5 жилийн хорих ял оноосон байна. Тэрбээр хамтран амьдрагч эмэгтэйгээ хутгалахаас гадна өөр хүмүүсийн биед гэмтэл учруулж, бусдыг айлган сүрдүүлж заналхийлсэн гэх үндэслэлээр ийнхүү шүүгдэж дээрх 12,5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр болжээ. 

Хойд аав нь сэтгэц цоо эрүүл биш гэсэн мэдээлэл ч гарч байсан юм. 

Б.Сүнээг ээжийнх нь хамт хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр шалгагдсан хойд аавд нь анхан шатны шүүхээс 12,5 жилийн хорих ял оноожээ.
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.