| | USD/MNT 0₮

Ц.Сандаг-Очир:Монголбанкны валютын ханшийг хасах руу оруулчихаад сууж байсан гишүүд гэнэт ариун цагаан дүр эсгэх шаардлагагүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы эхэнд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж дэмжлээ.

Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Монголбанкны валютын ханшийг хасах руу оруулчихаад сууж байсан гишүүд гэнэт ариун цагаан дүр эсгэх шаардлагагүй. Улс орны эдийн засаг, өрийн тааз ямар байдалд хүрсэн билээ. Гэвч өөрсдөө цэвэрхэн сайхан байсан юм шиг танил улстөрөө болих хэрэгтэй.

Мөнгөний бодлого ярьж байна. Макро эдийн засаг ярихаасаа гадна ирэх жил шатахууны үнэ нэмэгдэх үү, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ аажим аажмаар өсөөд байна. Ирэх жил бид нар ямар үнэтэй гурил, талх идэх юм бэ. Гол экспортын бараа бүтээгдэхүүн ямар хэмжээнд хүрэхийг иргэд сонирхож байгаа болохоос том том эдийн засгийг сонирхохгүй байна. Ирэх жил цалин хөлс нэмэгдэхгүй юм байна. Малын хөлийн татвар нэмэгдэхгүй байна. Харин бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн нэмэгдэх талаар тодорхой мэдээлэл өгөөч" гэв. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Гаргаж байгаа санал нэг байна. Ирэх жил мөнгөний бодлого ямар байх уу. Хатуу байхуу, сул байх уу, Монголбанк ямар бодлого барих юм. 2021 онд мөнгөний бодлогоо барьж эдийн засгаа яаж өсгөж эрчимжүүлэх вэ. Бизнесийн орчныг яаж дэмжиж, ямар бодлого барих юм бэ" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Монголбанкны валютын ханшийг хасах руу оруулчихаад сууж байсан гишүүд гэнэт ариун цагаан дүр эсгэх шаардлагагүй.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.