| | USD/MNT 0₮

Согтуу жолооч цагдаагийн алба хаагчийг мөргөж амийг нь хохироожээ

Сонгинохайрхан дүүргийн IV хороонд өнгөрсөн шөнө согтуу жолооч албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, өнгөрсөн шөнө 00:00 цагийн орчим Их нарангийн зам дээр машиныхаа дугуйг солих гэж, тээшээ онгойлгон зогсож байсан цагдаагийн ажилтныг согтуу жолооч мөргөж, машинтай нь хавсарснаас газар дээрээ нас баржээ.

Талийгаач өөрийнхөө автомашинаар албан үүргээ гүйцэтгэж явсан юм байна. Энэхүү хэргийг Сонгинохайрхан дүүргийг Цагдаагийн газар шалгаж эхэлжээ. 

Сонгинохайрхан дүүргийн IV хороонд өнгөрсөн шөнө согтуу жолооч албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (61)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.