| | USD/MNT 0₮

Б.Энхбаяр:ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр та оюутны найз, уул уурхайн лиценз эзэмшигч С.Батхүлэгээ шүүхэд зүтгүүлэхээ боль

Голомт банкинд ажиллаж байсан С.Бат­хүлэгийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хоёр ч удаа УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан.

Гэвч тус Байнгын хорооны гишүүд эсэргүүцэж танилцахаас татгалзаад байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Батбаяр та оюутны найз, уул уурхайн лиценз эзэмшигч Голомт банкны хуульч С.Батхүлэгээ Улсын дээд шүүхэд зүтгүүлэхээ зогсоо. УИХ-д хэлэлцэгдэж буй Шүүхийн нэг хуулийг гоё, нөгөөг нь муухай гэх улс төржсөн арга хэмжээ хийхээ болихыг шаардаж байна.  

С.Батхүлэг нь Тост, Тосонбумбын ордод хувь эзэмшдэг. Дархан цаазат газар байдаг уул уурхайн компанитай холбоотой гэсэн үг. Банк, санхүүгийн байгууллагын ажилтан. Тийм учраас болохгүй гээд байна шүү дээ. Тост, Тосонбумбатай холбоотой асуудал шүүх дээр маргаантай байгаа. Ямар сонирх­лоор энэ Улсын дээд шүүхэд очиж, эцсийн шийдвэр гаргах гээд байгаа юм. Бид бол их соёлтойгоор боль гэж хэлж байгаа. Нэр хүндэд нь халдаад яах вэ гээд л яваад байна” гэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Батбаяр та оюутны найз, уул уурхайн лиценз эзэмшигч Голомт банкны хуульч С.Батхүлэгээ Улсын дээд шүүхэд зүтгүүлэхээ зогсоо. УИХ-д хэлэлцэгдэж буй Шүүхийн нэг хуулийг гоё, нөгөөг нь муухай гэх улс төржсөн арга хэмжээ хийхээ болихыг шаардаж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.