Жо Байден саналын тоогоор илүүрхэж байна

АНУ-д санал тоолох ажиллагаа үргэлжилж байна. Эхний шөнө саналыг тоолсны дараа манлайлагч тодроогүй байна. Хоёр нэр дэвшигчийн саналын тоо тун ойрхон байгаа. Тухайлбал, урьдчилсан мэдээгээр тус улсын Дэд Ерөнхийлөгч асан, Ардчилсан намаас дэвшсэн, 78 настай Жозеф Байден одоогийн Төрийн тэргүүн, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн, 74 настай Дональд Трампаас коллегийн саналаар ялимгүй илүүтэй буюу 243:214 саналаар явж байгаа аж. Гэвч 100 сая гаруй хүний шуудангаар урьдчилан өгсөн саналын хуудас тоологдоогүй байгаа бөгөөд энэ нь багагүй хугацаа шаардах гэнэ.
- 2020-11-05 09:51:04
0 сэтгэгдэл