| | USD/MNT 0₮

Говь-Алтай аймгийг О.Амгаланбаатар удирдана

2020 оны орон нутгийн сонгуулиар Говь-Алтай аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр Засаг дарга, ИТХ-ын даргыг тодруулахаар аймгийн ИТХ хуралдсан байна.

Хуралдаанаар 2012-2016 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан О.Амгаланбаатарыг Засаг даргаар томилох асуудлыг төлөөлөгчдийн 95.12 хувь нь дэмжжээ. Тиймээс түүнийг Засаг даргаар томилуулахаар Ерөнхий сайдад санал хүргүүлжээ.

Дашрамд дуулгахад, О.Амгаланбаатар нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялагдал хүлээсэн юм. 

 

 

Хуралдаанаар 2012-2016 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан О.Амгаланбаатарыг Засаг даргаар томилох асуудлыг төлөөлөгчдийн 95.12 хувь нь дэмжжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.