| | USD/MNT 0₮

Л.Цэдэвсүрэн:Сурагчдын амралтыг арванхоёрдугаар сарын 18-наас эхлүүлэх шийдвэр хэвээрээ гарлаа

Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа БСШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "2020-2021 оны эхний улирлын хичээлийн амралт маань арванхоёрдугаар сарын 18 хүртэл хичээллээд амарна. Тэгээд хоёрдугаар сарын 01 хүртэл амраад хоёрдугаар улирлын хичээл орно. Бид нар өдөр болгон сургуулийн болон цэцэрлэгийн хүүхдүүдийнхээ ирцийг нэгдсэн журмаар цахимаар авч нэгтгэж байгаа. Энэ мэдээллээ ЭМЯ-тай хамтран судлаад томуугийн дэгдэлттэй үеийг илүү сайн анхаарч ажиллана. 

Хичээлийн амралтын тухайд албан ёсны хугацаагаа барьж ажиллах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Их дээд сургуулиудын бүтэц бол ЕБС-иудаас өөр. Оюутнууд нэгдүгээр сарын сүүлчээс эхэлж бүтэн сар амарна.

Цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд амралт гэж байхгүй. Сургуулийн хүүхдүүд амрахаар эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдүүдээ явуулахгүй байх хандлага ажиглагддаг. Гэхдээ одоогийн байдлаар цахим бүртгэлээс харахад ирц сайн, ханиад томууны өвчлөл өндөр биш байна" гэв. 

2020-2021 оны эхний улирлын хичээлийн амралт маань арванхоёрдугаар сарын 18 хүртэл хичээллээд амарна
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.