| | USD/MNT 0₮

Т.Мөнхсайхан:ХӨСҮТ-д өндөр настай эмэгтэй нас барсан нь үнэн, гэхдээ коронавирусээр биш шүү

Засгийн газрын хуралдаан дуусчээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар мэдээлэл хийж байна. 

Сайд Т.Мөнхсайхан "Өнгөрсөн шөнө элэгний хорт хавдартай 61 настай эмэгтэй нас барсан нь үнэн. Гэхдээ энэ хүн коронавирусээр нас бараагүй юм шүү. Герман улсад МИАТ-ийн дөрвөн ажилтан халдвар авсан нь үнэн. Манай ХӨСҮТ-ийн эмч нартай холбогдож зөвлөгөө авч байгаа. Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан иргэдийн нэгнээс нь халдвар илэрлээ" гэв. 

Шадар сайд Я.Содбаатар "Сэлэнгэ аймагт байсан иргэн тусгаарлалтаас оргосон. Энэ хүн өмнө нь ОХУ-д хил зөрчиж баригдсан юм билээ. Тэгээд манай талд хүлээлгэж өгсөн юм билээ. Холбогдох хүчнийхэн зугтаасан түүнийг барьж, тусгаарлалтад оруулсан байгаа. 

Шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байх гэх мэт олон амаргүй шийдвэр гаргана. Иргэдийнхээ амь насыг нэгдүгээрт тавьж байна. Тийм учраас 8 сараас хойш дотоодын худалдаа үйлчилгээ, олон нийтийг хамарсан үйлчилгээг хэвийн горимд шилжүүлсэн байгаа. Тиймээс ямар нэгэн хориглосон зүйл байхгүй. Гэхдээ эрсдлийг тооцож шинэ жил тэмдэглэхгүй байх хязгаарлах шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй. Гэхдээ гэр бүлийн хүрээнд баяраа тэмдэглэх эрх нь нээлттэй" гэв. 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг дэлгэрэнгүй мэдээллэх болно. 

Сайд Т.Мөнхсайхан "Өнгөрсөн шөнө элэгний хорт хавдартай 61 настай эмэгтэй нас барсан нь үнэн. Гэхдээ энэ хүн коронавирусээр нас бараагүй юм шүү. Герман улсад МИАТ-ийн дөрвөн ажилтан халдвар авсан нь үнэн. Манай ХӨСҮТ-ийн эмч нартай холбогдож зөвлөгөө авч байгаа. Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан иргэдийн нэгнээс нь халдвар илэрлээ" гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.