| | USD/MNT 0₮

Халдвартай хүнтэй хавьтал болсон МИАТ-ийн гурван ажилтныг тусгаарлажээ

МИАТ компанийн Берлин дэх төлөөлөгчийн газарт ажилладаг гурван монгол ажилтан коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байна.

Тодруулбал, тэд өөрийн улсын иргэдээ нутаг буцаах ажлыг хариуцан, өндөр эрсдэлтэй нөхцөлд цаг наргүй ажиллаж байгаа юм байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын 23-нд Франкбурт-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн онгоцоор иргэдээ явуулах ажлыг гардан хийсэн гэнэ.

Тэгвэл монгол ажилчид халдвар авсан эсэх талаар МИАТ-ийн хэвлэлийн ажилтан хэлэхдээ "Коронавирусийн халдвар туссан гэх мэдээлэл баталгаажиж ирээгүй байна. Халдвартай хүнтэй хавьтал болсон гээд тусгаарласан нь үнэн. 14 хоног тусгаарлана. Яг халуурсан шинж тэмдэг илрээгүй юм билээ" гэсэн тайлбарыг өгчээ.

Сүүлийн үед цар тахлын хоёрдугаар давалгаа эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд Германд халдварын тохиолдол илт нэмэгдэж, нөхцөл байдал сайнгүй байгаа юм байна. 

Халдвартай хүнтэй хавьтал болсон МИАТ-ийн гурван ажилтныг тусгаарлажээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.