| | USD/MNT 0₮

Шимэгч хорхой илэрсэн Сайра нэрийн лаазалсан загасыг их хэмжээгээр устгалд оруулав

Замын-Үүд боомтоос гүнд шилжин ирсэн 7855 чингэлэг, 1288 вагон, 3984 тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн ирсэн бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг хийж хилээс чөлөөлж, 78 зөрчил илрүүлж, арилгууллаа. Тус зөрчлүүдэд 99.500.000 төгрөгийн шийтгэл ногдуулж бүрэн барагдуулсан.

Энэ хугацаанд нийт давхардсан тоогоор 386 аж ахуйн 895 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч, ХАБҮЛЛ болон УМЭАЦТЛабораторид шинжлүүлэхэд 4 эерэг сорьц илэрснийг журмын дагуу давтан дээж авсан. Үүнд:

  • ОХУ-аас импортлогдсон 266 кг алимны дээжинд дотоод хорио цээртэй хортон шавж алимны улаан хачигны өндөг 6 ширхэг илэрсэн тул ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, журмын дагуу давтан шинжилгээнд хамруулсан.
  •  Соёолж ХХК-ийн Голланд улсаас импортлосон 3 төрлийн цэцэгний булцуунаас дотоод хорио цээртэй номын бөөс илэрсэн тул ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн, давтан дээж авах хугацаа болоогүй байна.
  • Замын-Үүд боомтоор Өгөөмөрбаян дэнж ХХК нь импортын мэдэгдэл, экспортлогч улсын ургамлын эрүүл ахуйн гэрчилгээгүйгээр БНХАУ-аас 3.5 тн таримал цэцэг, 245 ширхэг хөрстэй-савтай тасалгааны цэцэг импортлосон хэрэгт зөрчлийн хэрэг нээж, нийт 8 дээжийг шинжилгээнд хамруулахад 6 төрлийн цэцгэнд дотоод хорио цээртэй шүлхийн хачиг илэрсэн тул агуулахад хадгалж буй бүх цэцгэнд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгүүлж, торгуулийн шийтгэл ногдуулж, 212945 ширхэг цэцгийг устгууллаа.
  • ОХУ-аас импортолсон “Өрнөх гариг”, “Абсолют Кеш энд керри” ХХК-иудын ОХУ-аас импортолсон “Сайра” нэрийн лаазалсан загасанд лабораторийн шинжилгээт хяналт шалгалтыг хийхэд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу загасны шимэгч хорхой илэрсэн тул нийт 500 хайрцаг буюу 5.7 тн 62.400.800 төгрөгийн үнэ бүхий лаазалсан загасыг устгалд оруулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу тус бүр 1000 нэгжийн торгуулийн арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн.
Замын-Үүд боомтоос гүнд шилжин ирсэн 7855 чингэлэг, 1288 вагон, 3984 тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн ирсэн бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг хийж хилээс чөлөөлж, 78 зөрчил илрүүлж, арилгууллаа. Тус зөрчлүүдэд 99.500.000 төгрөгийн шийтгэл ногдуулж бүрэн барагдуулсан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.