| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Гурван хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Сүүлийн 2 хоногт 613 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүний сорьцонд халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол 353 боллоо. Тодруулбал, аравдугаар сарын 20-нд Энэтхэг улсаас ирсэн иргэдийн давтан шинжилгээгээр хоёр хүнд халдвар илэрлээ. Хоёулаа эрэгтэй. 

Арваннэгдүгээр сарын 02-нд Алтанбулагийн боомтоор ОХУ-аас орж ирсэн ачааны машины жолоочоос халдвар илэрсэн. Сүүлийн үед ачаа тээврийн жолооч нараас халдвар илрэх нь нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 16 жолооч эмчлүүлж байгаагаас 12 нь гадны иргэн байна" гэв. 

Д.Нямхүү:Гурван хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.