| | USD/MNT 0₮

CIRCLE K ДЭЛГҮҮРИЙН ХОГИЙН САВНААС ОЛДСОН ХҮҮ ӨНӨӨ ӨГЛӨӨ НАС БАРЖЭЭ

Аравдугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Ард кино театрын орчим байрлах "CIRCLE K" дэлгүүрт нэгэн эмэгтэй дутуу төрж, улмаар төрүүлсэн хүүхдээ хогийн саванд хаясан хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл эмнэлгийн тусламж авч, хоёр ч удаа хүнд хэлбэрийн хагалгаанд орсон бяцхан хүү өнөө өглөө үүрээр нас барсан гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө. 

Хүүгийн аавыг олсон бөгөөд аав нь сахиж байжээ. Харин ээж нь хүүгээ авахыг хүсээгүй бөгөөд хүүхдээ төрүүлж, 00-ын усанд урсгахыг санаархсан, улмаар ам хамарт нь кофены шаар чихэж, хогийн саванд хаясан, хүүхдээ амьд гэж мэдээгүй гэсэн мэдүүлгийг өгсөн гэдэг. 

Одоогийн байдлаар хүүг төрүүлээд хогийн саванд хаясан 22 настай эмэгтэйг хүнийг санаатай алах, бага насны хүүхдийн амь насыг хөнөөх гэх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ хэрэг эцэслэн шийдэгдвэл, талийгаач хүүгийн ээж 15 жилээс дээш жилийн хорих ялаар шийтгэх хуулийн заалттай юм байна. 

 

CIRCLE K ДЭЛГҮҮРИЙН ХОГИЙН САВНААС ОЛДСОН ХҮҮ ӨНӨӨ ӨГЛӨӨ НАС БАРЖЭЭ
Нийгэм

Сэтгэгдэл (33)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.