| | USD/MNT 0₮

Төрийн албаны шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр улс орон даяар өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр 08:00 цагт хуваарийн дагуу Улаанбаатар хотод шалгалт явагдаж эхэллээ. Улсын хэмжээнд нийт 16218 иргэн төрийн албаны ерөнхий шалгалтад оролцохоор бүртгүүлжээ.

Шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд хандан ерөнхий шалгалтын системд өөрийн нууц үг бүхий эрхээр нэвтрэн орж шалгалт хаана, хэзээ, хэдэн цагт өгөх хуваарь байршлаа мэдэх, шалгалтад ирэхдээ баталгаажилтын хуудсыг хэвлэн авч, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг ТАЗ-өөс анхааруулж байна.

Энэ жилийн шалгалтын нэг онцлог гэвэл ярилцлага авахгүй, зөвхөн шалгалтаар явагдана. Мөн сэтгэц болон мэргэжил боловсрол харгалзахгүй шалгуулагчийг бүртгэсэн байгаа учраас хэн ч төрийн албаны шалгалт өгөх эрх нь нээлттэй болжээ. 

Төрийн албаны шалгалт орон даяар эхэллээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.