| | USD/MNT 0₮

Соёлын сайд С.Чулуун зөвлөлдөө хэн хэнийг багтаасан бэ

Манай улс 30 жилийн дараа Соёлын яамтай болсон билээ. Сайдаар нь түүхч академич С.Чулууныг томилсон байгаа билээ. Сайд томилогдсон даруйдаа олон ажил хийж хэрэгжүүлнэ, бүтээнэ. Ярихаас илүүтэй бидэнд одоо хийх цаг үлдсэн хэмээн ярьж байсан удаатай. 

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Соёлын сайдын зөвлөлийг байгуулсан байна. Ингээд анхдугаар хуралдаанаа маргааш буюу арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 10.00 цагт Соёлын яамны хурлын танхимд хийхээр болжээ. Хуралдаанаар соёлын салбарын бүтээн байгуулалт, УИХ-аар хэлэлцэж байгаа Соёлын тухай хууль, Киноны тухай хууль, Музейн тухай хуулийн төслүүдийн танилцуулга хийнэ.

Харин Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд хэн хэн багтсан нь ихээхэн сонирхол татаж байна. Тодруулбал, Төрийн Хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, ШУА-ийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат, Чингис хаан одонт, МУ-ын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин, "Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог, Доктор, профессор Э.Сонинтогос, Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач А.Чадраабал, Найруулагч Б.Баата, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Д.Цоодол, Гавьяат жүжигчин Н.Онон нар багтдаг юм байна.

Хуралдаанаар соёлын салбарын бүтээн байгуулалт, УИХ-аар хэлэлцэж байгаа Соёлын тухай хууль, Киноны тухай хууль, Музейн тухай хуулийн төслүүдийн танилцуулга хийнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.