| | USD/MNT 0₮

Л.Бямбаа агсны хэрэгт холбогдсон алба хаагчдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаагийн үхэлд буруутгагдаад буй ШШГЕГ-ын ажилтнуудад холбогдох шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүгдэгч Г.Сүхболд нарын дөрвөн хүнд холбогдох хүмүүст хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандсан гэх үндэслэлээр Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдээд байсан юм.  Шүүхээс “шүүгдэгч нарын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон” гэсэн хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэргийг сануулахад, АТГ Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр 2019 оны хоёрдугаар сарын 20-нд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан бөгөөд тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан байдаг. Мөн саатуулагдаж байх хугацаандаа Л.Бямбаа шүүгч амиа хорлосон билээ.   

 

Гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаагийн үхэлд буруутгагдаад буй ШШГЕГ-ын ажилтнуудад холбогдох шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.