| | USD/MNT 0₮

Нүүрс тээврийн машинууд мөргөлдөж, нэг хүний амь хохирчээ

Орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүний амь нас хохирчээ.

Тодруулбал, энэ сарын 2-ны шөнийн 00.28 цагт Өмнөговь аймаг Ханбогд сум “Нүүрс тээврийн замын 101 дэх км” гэх газар /сумын төвөөс баруун хойшоо 65 км/ асфальтан замд HOWO маркийн автомашин HOWO маркийн автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас жолооч, 48 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Иймд жолооч та хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүний амь нас хохирчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.