| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч Х.Баттулгын бие хамгаалагч Булган аймгийн Засаг дарга болжээ

Булган аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж ИТХ-ын даргаараа Д.Эрдэнэбатыг томилж, Аймгийн Засаг даргаар Б.Ариун-Эрдэнийг томилуулахаар 100 хувийн саналаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал болгосон билээ.

Аймгийн Засаг даргаар томилуулахаар санал болгосон Б.Ариун-Эрдэнэ Ерөнхийлөгч Х.Баттулгын хамгаалагч байжээ. Мөн тэрбээр аймгийн АН-ын даргаар 2017 оноос хойш ажиллаж байгаа юм байна.

Түүнчлэн Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг юм байна.

ОУХМ Б.Ариун-Эрдэнэ жүдо бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын 8 удаагийн аварга, жүдо бөхийн үнэмлэхүй жингийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, "Чингис хаан" дэлхийн цомын мөнгө, Зүүн Азийн наадмын хүрэл, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальтай тамирчин юм. 

Аймгийн Засаг даргаар томилуулахаар санал болгосон Б.Ариун-Эрдэнэ Ерөнхийлөгч Х.Баттулгын хамгаалагч байжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.