| | USD/MNT 0₮

Өнөөдрийн байдлаар гадаадад 200 гаруй Монгол иргэн ял эдэлж байна

Гадаадад байгаа иргэдийн хувьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас ирсэн мэдээллийг ГХЯ-ны Консулын газар авдаг байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр өнгөрсөн онд манай улсын 1500 иргэн гэмт хэрэг зөрчилд холбогдсон байна.  Энэ онд коронавирус цар тахлын хязгаарлалттай холбоотойгоор гадаадад зорчих боломжгүй болсонтой холбоотой гэмт хэрэг зөрчилд холбогдсон иргэдийн тоо огцом буурчээ. Албан ёсны мэдээгээр 200 орчим иргэний асуудал байна.

Манай улсын иргэд олноор оршин суудаг БНСУ, БНТУ, Европын зарим улсуудад байгаа иргэдийн асуудал байна. Нийт гэмт хэрэгт холбогдож байгаа иргэдийн 40 орчим хувь нь хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Өнөөдрийн байдлаар гадаадад 200 иргэн ял эдэлж байгаа. Үүнээс хар тамхитай холбоотой гэмт хэргээр 45 иргэн байгаа.

Өнөөдрийн байдлаар гадаадад 200 иргэн ял эдэлж байгаа. Үүнээс хар тамхитай холбоотой гэмт хэргээр 45 иргэн байгаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.