| | USD/MNT 0₮

ХЭҮК-ийн гишүүнд нэр дэвшиж сонгогдсон таван хүнээс нэг нь дарга болно

ХЭҮК-ийн шинэ гишүүдийг томилох асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна.  ХЭҮК-ийн хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр баталсан. Энэ хуулиар ХЭҮК гурван гишүүнтэй байсныг таван гишүүнтэй байхаар шийдвэрлэсэн. 

Нээлттэй сонсголоор нийт 19 хүний нэр дэвшсэн бөгөөд УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор таван нэр дэвшигчийг танилцуулж байна. 

Нэр дэвшсэн таван гишүүнийг танилцууллаа. Ингээд хуульч Ж.Хунан, Хуульч, судлаач Б.Энхболд, Шинжээч Г.Нарантуяа, Хуульч эрхзүйч Д.Сүнжид, Хуульч Х.Мөнхзул нар хүний эрхийн комиссын гишүүнд нэр дэвшиж байна. 

Тэгэхээр ХЭҮК-ийн гишүүнд нэр дэвшиж сонгогдсон эдгээр таван хүний нэг нь  ХЭҮК-ийн дарга болох юм байна. 

 

ХЭҮК-ийн гишүүнд нэр дэвшиж сонгогдсон таван хүнээс нэг нь дарга болно
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.