| | USD/MNT 0₮

БШУЯ:Сурагчдын амралтыг наашлуулах талаар яригдаагүй

Ханиад томууны улирал эхэлсэнтэй холбоотойгоор ЕБС-ын сурагчдын өвлийн амралтыг наашлуулна гэсэн мэдээлэл өнөө өглөө зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарлаа.

Энэ талаар тус яамны хэвлэлийн ажилтан Г.Болортунгалагаас тодруулахад “Одоогоор манай яаман дээр ЕБС-ын сурагчдын амралтыг ханиад томуунаас шалтгаалан наашлуулах талаар зөвлөлдөж ярилцсан зүйл байхгүй.

Зарим хэвлэлээр гарч байгаа энэ талаарх мэдээлэл бол худал. Сурагчдын өвлийн амралт зохих хуваарийн дагуу арванхоёрдугаар сарын 21-ээс амарна” гэлээ. 

Сурагчдын өвлийн амралт зохих хуваарийн дагуу арванхоёрдугаар сарын 21-ээс амарна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.