| | USD/MNT 0₮

Л.Бямбасүрэн:Хөнгөлөлттэй эм дуусна, хурдан авахгүй бол болохгүй гэсэн зүйл байхгүй гэдгийг дахин хэлье

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй эмийн цахим жор бичилтийн талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар 1600 гаруй Эмийн сан хөнгөлттэй эм олгож эхэлсэн байна. 

 Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн "Хөнгөлөлттэй эмийг өчигдрөөс эхэлж шинэ журмаар олгож эхэлсэн. Олон эрүүл мэндийн байгууллага, олон эмийн сан зэрэг цахимд холбогдсонтой холбогдуулан гацалт, хүндрэлүүд үүсч байна. Бид өөрсдөөс шалтгаалах бүх зүйлээ урьд шөнөжингөө ажиллаж, гарсан дутагдал, үүссэн нөхцөл байдлыг арилгахаар ажиллаж байна.

Эмийн санхүүжилт бол урьд жилүүдийнх шиг сарынхаа эхний 1, 2 хоногт дуусахгүй. Бид хэрэгцээ шаардлагаа үндэслээд төсвөө тодорхой хэмжээгээр нэмүүлсэн. Тэгэхээр санхүүжилт дуусна, хурдхан авахгүй бол болохгүй гэсэн зүйл байхгүйг дахин хэлье.  Иргэдэд хэлэхэд, эм нь дуусаагүй бол заавал сарын эхний 1, 2 хоногт оочер дараалал үүсгэх хэрэггүй" гэлээ. 

 

 

Эмийн санхүүжилт бол урьд жилүүдийнх шиг сарынхаа эхний 1, 2 хоногт дуусахгүй. Бид хэрэгцээ шаардлагаа үндэслээд төсвөө тодорхой хэмжээгээр нэмүүлсэн. Тэгэхээр санхүүжилт дуусна, хурдхан авахгүй бол болохгүй гэсэн зүйл байхгүйг дахин хэлье. Иргэдэд хэлэхэд, эм нь дуусаагүй бол заавал сарын эхний 1, 2 хоногт очер дараалал үүсгэх хэрэггүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.