| | USD/MNT 0₮

Цагдаагийн гэр бүлд гурван ихэр охин мэндэлжээ

ЭХЭМҮТ-д гурван ихэр охин мэндэлжээ. Тодруулбал, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, дэслэгч Д.Пүрэвдэмбэрэл гурван охинтой болжээ.  Цагдаагийн байгууллага бүл нэмсэн гайхалтай энэ өдөр дэслэгч Д.Пүрэвдэмбэрэл хотод томилолтоор ажиллаж таарсан гэнэ.

Тиймээс ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс алба хаагчийнхаа гэргийг эргэхийн зэрэгцээ, амьдралынх нь энэхүү нандин мөчийг сурвалжилж, мөнхжүүлжээ. 

Ихэр охидын ээж Б.Хишигбуян:Анхны төрөлтөөрөө гурван ихэр хүүхэдтэй болсон. Маш их баяртай байна. 

Ихэр охидын аав Д.Пүрэвдэмбэрэл: "Үнэхээр аз жаргалтай байна. Маш их өвдсөн. Хийсвэрээр төрсөн. Би хоёр хоног орж асарсан. Эмэгтэй хүн гэдэг үнэхээр их тэвчээртэй юм билээ. Анх эход харуулахад 1 байсан, долоо хоногийн дараа харуулсан чинь 2 болчихсон байсан, дахиад долоо  хоногийн дараа үзүүлсэн чинь 3 болчихсон байсан. Пээ үржигдээд байдаг юм байхдаа гэж бодсон. Үнэхээр сайхан байна. Баяртай байна" гэжээ. 

Энд дарж видеог үзнэ үү. 

 

 

ЭХЭМҮТ-д гурван ихэр охин мэндэлжээ. Тодруулбал, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, дэслэгч Д.Пүрэвдэмбэрэл гурван охинтой болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.