| | USD/MNT 0₮

Вена хотод зэвсэгт халдлага болж, олон хүн амиа алдлаа

ЭСЯ-наас Австрийн Вена хотод ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад анхааруулж байна. Тухайлбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 02-ны 20.00 цагийн орчимд Вена хотын төвийн дүүрэгт байрлалтай сүмийн ойролцоо дэлбэрэлт, буудалцаан болж олон хүн бэртэж, нас барсан ноцтой халдлага болов. Тиймээс хотын төвөөр зорчихгүй байхыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж байгаа тул Вена хотод оршин суудаг иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Зэвсэгт халдлага үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжлах өргөн хүрээтэй ажиллагаа явуулж хотын гудамж талбайнуудыг хаагаад байгаа аж.

ЭСЯ-наас Вена хотод ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад анхааруулж байна. Тухайлбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 02-ны 20.00 цагийн орчимд Холбооны нийслэл Вена хотын төвийн дүүрэгт байрлалтай сүмийн ойролцоо дэлбэрэлт, буудалцаан болж олон хүн бэртэж, нас барсан ноцтой халдлага болов. Тиймээс хотын төвөөр зорчихгүй байхыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж байгаа тул Вена хотод оршин суудаг иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Буудалцаан болсонтой холбоотойгоор автобус, метроны буудлаас хол байх, халдлагатай холбоотой зураг видео шэйр хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас мөн анхааруулжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.