| | USD/MNT 0₮

Улсын начин А.Батмөнх сумын Засаг дарга болжээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, уран барилдаант Улсын начин Амарын Батмөнх сумынхаа Засаг дарга болжээ. Түүний хувьд сүүлийн жилүүдэд барилдах нь цөөхөн харагдах болсны учир нь энэ ажээ. Спорт хөөхөөс илүүтэй нутаг орныхоо хөгжил цэцэглэлтэд төрсөн биеэ зориулж яваа бөх аж. 

А.Батмөнхийн хувьд "Монгол буйдан" компанийн бөх юм. Тэрбээр 2006 онд сумын заанаас дээрх компанийн тамирчин болж спортын гараагаа эхэлж байжээ.

Өнөөдөр өнөр сайхан гэр бүлтэй нутагтаа нэр хүндтэй засаг ноён болов. Нутаг ус ард иргэдийнхээ төлөө сайн ажиллана гэдэгт итгэж байна. 

Улсын начин А.Батмөнх сумын Засаг дарга болжээ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.