| | USD/MNT 0₮

Монгол Улсад 1,127,789 автомашин бүртгэлтэй байна

Монгол Улсын хэмжээнд 2020 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1,127,789 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 661,652 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдаад байна.

Үүнээс:

  • Дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 178,842
  • Бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 255,216
  • Хийн хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 14,037
  • Цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 264
  • Хосолсон хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 185,668 тус тус техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна.

Иймд Тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн техникийн хяналтын үзлэгтээ идэвхтэй хамрагдаж аюулгүй байдлаа хангахыг хүсье.

Үнийн тариф:

- Суудлын машин: 22,000 төгрөг

- Ачаа, Автобус, Механизм: 33,000 төгрөг

- Мотоцикл, Чиргүүл: 11,000 төгрөг

Монгол Улсын хэмжээнд 2020 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1,127,789 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 661,652 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдаад байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.