| | USD/MNT 0₮

МАН:Тэвчиж болох нэг удаагийн хөрөнгө оруулалт, урсгал зардлаас 20 тэрбум төгрөг хэмнэнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын 20201 оны төсвийн төслүүдийг хэлэлцсэн талаар тус бүлгээс мэдээлэв.

Цар тахлын эдийн засаг, нөгөө талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараах Засгийн газрын өргөн барьсан төсөв гэдгийг Төсвийн тухай хуулийн төсүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн ахлагч Б.Жавхлан мэдээлэв.

Тэрбээр "2019 оны гүйцэтгэлээр төсвийн орлого 12 их наяд төгрөг байсан бол 2020 оны төсвийн тодотголын дараа төсвийн орлого 10.7 их наяд төгрөг болж буурсан. Тэгвэл 2021 оны төсвийн орлогыг 13.1 их наяд төгрөг буюу 20 хувиар төсвийн орлогоо өндөр төсөөлсөн. Тиймээс энэхүү төсөөллөө биелүүлж чадах эсэх нь анхаарах ёстой асуудал. Бид нар төрийн аж ахуйн нэгжүүд, улсын үйлдвэрийн газрууд нийлээд төсөвт оруулж байгаа орлого нь хангалтгүй байна. Тиймээс Засгийн газар энэ чиглэлд даруй бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай. Ард түмэн төсвийн орлого ээлтэй байх ёстой" хэмээв. 

Хүүхдийн мөнгөтэй холбоотой хөрөнгө оруулалтууд танагдсан төсөв орж ирж байгаа. Монгол Улсын 2021 оны төсвийн төсөлд танаж болох зардлын асуудлаар хэлэлцэж 60-70 тэрбум хэмнэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гаргасан бөгөөд Байнгын хороогоор эцэслэнэ. 

Ингэхдээ, 1.3 их наяд төгрөгийн 68 төрлийн халамжийн зардлаас 3-5 хувийг нь хэмнэж 25 тэрбум төгрөг гаргахаар тооцсон хэмээн тэмдэглэв. Улсын онцгой комисст хамаарах төсвийн захиран зарцуулагчаас бусад төсвийн байгууллагын зардлыг 10-15 хувь хэмнэх боломжтой гэж үзжээ. Тэвчиж болох нэг удаагийн хөрөнгө оруулалт, урсгал зардлаас 20 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ. 

 

Тэвчиж болох нэг удаагийн хөрөнгө оруулалт, урсгал зардлаас 20 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.