| | USD/MNT 0₮

Б.Зүмбэрэллхам:Төрийн алба шударга, чадвартай байснаар Монгол Улс хөгжинө

Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарсан байгаа.  

Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан энэ оны хоёрдугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан. Ерөнхий шалгалтыг энэ сарын 4-ны улс, орон даяар зохион байгуулах бөгөөд шалгалтад оролцохоор 16218 хүн бүртгүүлжээ.

Энэ жилийн шалгалтад ярилцлага байхгүй юм байна. Мөн хэн ч төрийн албаны шалгалтад бүртгүүлж, шалгалт өгөх боломж нь нээгдсэн байна. Тухайлбал, тухайн хүний сэтгэц болон ажил мэргэжлийг нь харгалзахгүйгээр шалгалт авах юм байна. 

Энэхүү шалгалтыг угтан Төрийн албаны зөвлөлийн гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Зүмбэрэллхам “Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэс тавантолгой” гээд олон уурхай бий. Гэхдээ газрын баялагтай нь ганцхан Монгол Улс биш. “Толгой”-уудаас мөнгө хураагаад Монгол хөгжихгүй. Төрийн алба шударга, чадвартай байснаар хөгжил зөв төлөвлөгдөнө” гэдгийг онцоллоо.

Өнөөдрийн байдлаар Төрийн захиргааны байгууллагад 19080 хүн ажиллаж байна.

Ерөнхий шалгалтыг энэ сарын 4-ны улс, орон даяар зохион байгуулах бөгөөд шалгалтад оролцохоор 16218 хүн бүртгүүлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.