| | USD/MNT 0₮

Д.Сумъяабазар:Хөдөө орон нутгийн иргэд таксинд явах нэрийдлээр түгжрэл их үүсгээд байна

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: “Хөдөө орон нутгаас Улаанбаатарт хичнээн хүн ирж таксинд явах нэрийдлээр халтуур хийж байна вэ. Миний сонссоноор орон нутгийн 247 мянган иргэн нийслэлд 35-45 хоногийн хугацаанд ажиллаж байгаад буцдаг гэх тоо бий.

Үүний ард  хулгай дээрэм, хүчирхийллийн гэмт хэрэг гарч, тэд татвар төлөхгүй, түгжрэлийг бодитоор бий болгож байна. Энэ талаар нарийн тоо надад хэрэгтэй байна. Та бүхэн үүнийг онцгой анхаарч, танилцуулга хийгээрэй.

Татвараа төлдөг, нийгмийн үйл ажиллагаанд оролцдог хотын иргэнд давуу байх боломж нь алдагдаж, тэд гудамжинд нус цэрээ хаях, бие засаж хотын соёлыг үгүй хийж байгаа нь камерт бичигдсээр байна.

Цаашлаад хотын даац хэтрээд байна. Тэдний тоог нарийн гаргаад, оруулахгүй байх хэрэгтэй шүү дээ. Бид өөрсдөө автомашин, түгжрэлээ яая даа гэж байхад тэд орж ирэн даац хэтрүүлнэ. Ер нь түгжрэлийг хэдий хугацаанд ямар шат дараалалтайгаар шийдвэрлэх тодорхой зүйлс хэрэгтэй байна" гэж ярьжээ.

Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй гэгчээр хотын шинэ дарга Д.Сумъяабазар хөдөөнийхнийг ад шоо үзэж эхэллээ. Үүнд олон нийт бухимдаж байгаагаа илэрхийлж эхлэв. 

Д.Сумъяабазар:Хөдөө орон нутгийн иргэд таксинд явах нэрийдлээр түгжрэл их үүсгээд байна
Улс төр

Сэтгэгдэл (33)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.