| | USD/MNT 0₮

Инноваци технологийн асуудал хариуцсан хотын орлогч Д.Ихбаяр хөрөнгө орлогоо мэдүүлээгүй байна

 
Орон нутгийн сонгуулиар олонхи болсон Монгол Ардын нам нийслэлийн Засаг даргаар Д.Сумъяабазарыг томилж, зургаан орлогчийг томилсон байгаа билээ. НИТХ-д Баянгол дүүргээс хамгийн өндөр санал авч төлөөлөл болон сонгогдсон Д.Ихбаяр Инноваци технологийн асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж эхэлсэн. 
 
Дашнямын Ихбаяр гэж хэн бэ?
 
Дашнямын Ихбаяр Эрхзүйч мэргэжилтэй, Монгол Япон хэл орон судлаач, хэл шинжлэлийн магистр. Их Засаг Олон улсын Их сургуулийн гадаад харилцааны мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, улмаар Их Засаг лицей сургуулийн захирал, БГД-ийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга, БГД-ийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга, СХД-ийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, Нийслэлийн МАН-ын хорооны сургалт судалгаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга зэрэг хариуцлагатай албан тушаалуудыг хашиж ирсэн.
 
Мөн Нийслэлийн Монгол Ардын намын хорооны гишүүн, НАМЗХ-ны бага хурлын гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн, НАМЗХ-ны Бүс хариуцсан нарийн бичгийн дарга, БГД-ийн НАМЗХ-ны тэргүүний сонгуульт ажлыг хийдэг.  Багш мэргэжилтэй аав, ээжтэй сэхээтний гэр бүлд өссөн тэрээр хүүхэд байхаасаа л нийгмийн идэвхтэй аливаа ажлыг санаачлан эхлүүлж, гардан гүйцэтгэх авьяастай нэгэн байв.
 
Гэр бүлийн хувьд гэвэл жүжигчин Б.Мишээлтэй гэр бүл болсон байна.  Харин хотын шинэ орлогч Д.Ихбаярын хувьд АТГ-д хөрөнгө орлогын мэдүүлээгүй байна. 

 

Инноваци технологийн асуудал хариуцсан хотын орлогч Д.Ихбаяр хөрөнгө орлогоо мэдүүлээгүй байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.