| | USD/MNT 0₮

Алтанбулаг чөлөөт бүсийг тодорхойгүй хугацаагаар хаажээ

Сэлэнгэ аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, Алтанбулаг чөлөөт бүсийг тодорхойгүй хугацаагаар хаажээ.  Учир нь хөрш зэргэлдээ Хиагтад коронавирусийн халдвар илэрсэн тул ийм шийдвэр гаргасан байна.

Дашрамд дурдахад, Засгийн газрын аравдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Цагаан нуур, Боршоо боомтуудыг хаахаар болсон билээ.  Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Хуралдаанаар коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол, ОХУ-ын хоорондын Цагаан нуур, Боршоо боомтуудыг 21 хоног хаах шийдвэр гаргасан байгаа билээ. 

Коронавирусийн хоёрдугаар давалгаа хүчтэй эхэлсэн энэ цаг үед хилийн боомтуудыг хаах нь зөв гэсэн шийдвэрийг Засгийн газар хуралдаж гаргасан байгаа юм. Учир нь ачаа тээврийн жолооч нараас халдвар илрэх нь нэмэгдэж, мөн хөрш зэргэлдээ хилийн боомтуудад эрсдэл өндөр байгаа тул хил хаах нь зөв гэж үзсэн байгаа. 

Сэлэнгэ аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, Алтанбулаг чөлөөт бүсийг тодорхойгүй хугацаагаар хаажээ. Учир нь хөрш зэргэлдээ Хиагтад коронавирусийн халдвар илэрсэн тул ийм шийдвэр гаргасан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.