| | USD/MNT 0₮

Завхан аймгийн Алдархаан сумын Дашпунцоглин хийдийг сэргээн босгоно

Хутагтуудын өлгий нутаг болох Завхан аймгийн Алдархаан сумын Дашпунцоглин хийдийг сэргээн босгох талаар өнөөдөр тухайн аймгийн лам хуврагууд болон МУГЖ С.Батсүх нар мэдээлэл өглөө.

Тодруулбал, Яруугийн хүрээ 1811 Ялгуусны хийд буюу Дашпунцоглин хийд нэртэйгээр байгуулагдаж байжээ. Ингээд хэлмэгдүүлэлтийн үед устаж, 1991 онд хоёр дахь сэргээлтийг хийж, залуу лам нар шавилан сууж өнөөдөртэй золгожээ.

Харин одоо Алдархаан суманд энэхүү хийдийг барьж байгуулахаар болж урлагийн цэнгүүн хийхээр болсон байна.Тиймээс нутгийн зон олныг буянд шамдаж, хамтран санаачилж байгаа энэхүү аяны цэнгүүнд нэгдэхийг Алдархаан сумын лам нар хүсч, уриалж байна.

Яруугийн хүрээ хийдийг Завханчууд андахгүй  сайн мэднэ. Алдархаан сум аймгаасаа 35 км бол дээрх хийд нь сумаасаа 10 км-ийн зайнд оршдог аж. Энэхүү ажлыг санаачлагч лам нар бол Хийдийнхээ зураг төслийг гаргасан байгаа юм байна.

Сум орон нутгийнхан болон сүсэгтэн олны хүсэлтээр энэхүү хийдийг сумын төв дээрээ шинээр барьж босгох ажлыг ийнхүү эхлүүлж байгаа юм байна

Морин хуурын багш Ю.Дэлгэрнасан “Гандан хийд сум дээр барьж байгаад баярлаж байна. Тиймээс өөрийнхөө чадлаар туслаж байгаа юм. Гандан хийдтэй байна гэдэг сайхан. Наад зах нь хүн ёс суртахуунтай байж номын дуу сонсохоор яваад ордог. Буян номын мөр хөөж яваа бүх хүнд талархаж байна. Санаачилж байгаа хүмүүсийн тухайд бол арваннэгдүгээр сарын 27-нд “Гэгээрэл рүү хамтдаа” гэсэн нэртэй хандивын тоглолт хийхээр болж байна. Гар бие, сэтгэл нийлж байгаа олон залуус бий” гэв.

МУГЖ С.Батсүх “Гэгээрэл рүү хамтдаа" нэртэй хандивын тоглолтод Алдархааны уран бүтээлчид оролцоно. Урлагийн гавьяат жүжигчид болон залуу уран бүтээлчид бүгдээрээ оролцож ая дуугаа өргөнө. Мөн ятгачин Бохьшарга, авьяаслаг монголчууд шоуны оролцогч Хан-Уул, уртын дуучид болон морин хуурч хүүхдүүд, уран нугараач хүүхдүүд гэх мэт олон сайхан уран бүтээлчид ая дуугаа өргөнө. Дээр нь лам нар оролцоно. Энэ тоглолтыг үзэж мэлмийгээ баясгаж, сэтгэлээ ариусгахаас гадна энэхүү том бүтээн байгуулалтыг дэмжиж, хандив өргөж байгаа юм шүү. Миний хувьд энэхүү ажлыг онцгойлон дэмжиж оролцоно” гэлээ.

Нутгийн хуврагууд “Алдархаан суманд байгуулагдах хийдийн тухайд гэвэл 210 жилийн ой нь ирэх 2021 онд тохиож байгаа юм. Тийм учраас 21 гэсэн тоонд их ач холбогдол өгч байгаа юм. 21 уртын дуучин, 21 уран нугараач, 21 морин хуурч, 21 дуучин, 21 лам ном хурна. Түүнээс гадна Наробанчин гэгээнтэн ирж ном айлдана гэх мэт.

Хандивын тоглолт гэхээсээ илүүтэй унаган нутгийнхан уулзалдаж ярилцаж хөөрөлдөх боломж олдож байгаа юм. Алдархаан сумынхан хамтдаа гэгээрнэ гэж бодоод тоглолтоо нэрлэсэн юм. Манай тоглолт арваннэгдүгээр сарын 27-нд UB паласт болно” гэв.

Ийнхүү Алдархааны залуус болон Завханчууд нийлж нэгдээд нэгэн том ажлыг босгохоор болжээ.

Олуулаа хийсэн буян багадаж барагдахгүй. Тиймээс зовхи нь өөдөө Завханчууд энэхүү хандивын аянд нэгдэж, нэгэн орой сэтгэлийн цэнгэл эдлэж, өргөл өргөж, ерөөл хайрлаж номын авшиг хүртээрэй. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Шууд үзэх:

 

МУГЖ С.Батсүх “Гэгээрэл 21 нэртэй хандивын тоглолтод Алдархааны уран бүтээлчид оролцоно. Урлагийн гавьяат жүжигчид болон залуу уран бүтээлчид бүгдээрээ оролцож ая дуугаа өргөнө. Мөн ятгачин Бохьшарга, авьяаслаг монголчууд шоуны оролцогч Хан-Уул, уртын дуучид болон морин хуурч хүүхдүүд, уран нугараач хүүхдүүд гэх мэт олон сайхан уран бүтээлчид ая дуугаа өргөнө. Дээр нь лам нар оролцоно. Энэ тоглолтыг үзэж мэлмийгээ баясгаж, сэтгэлээ ариусгахаас гадна энэхүү том бүтээн байгуулалтыг дэмжиж, хандив өргөж байгаа юм шүү. Миний хувьд энэхүү ажлыг онцгойлон дэмжиж оролцоно” гэлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.